Зарагдаж буй цуглуулгын мэдээлэл

Octagon NFT marketplace нь таны дижитал бүтээл авах, зарах, дуудлага худалдаанд оролцох боломжтой Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хамгийн том нээлттэй зах юм.

Миний мөрөөдөл

5,000

Монголын дүрслэх урлагийн боловсролд хийх таны хувь нэмэр юу байж болох вэ?

Урлаг судлаач, зураач, багш Энхтайваны Гансүх нь дүрслэх урлаг, дизайны боловсролын салбарт тасралтгүй 16 жил багшилж, олон авьяаслаг уран бүтээлч, дизайнеруудыг бэлтгэн төгсгөсөн. Авьяаслаг шавь нараас нь сүүлийн 10 жилд гадаад, дотоодын олимпиад, уралдаан тэмцээнд 500 гаруй медаль хүртсэн амжилтын түүх бий. Уран бүтээлч маань 2007-2021 онд хамтарсан 21 үзэсгэлэн, бие даасан 2 үзэсгэлэн гаргасан.
"Миний мөрөөдөл" NFT бүтээлээс худалдан авсан эзэмшигч  та амжиргааны түвшнээс доогуур орлоготой айлын өсвөр насны авьяаслаг, уран бүтээлч болох хүсэл эрмэлзэлтэй 5 хүүхдийг дижитал уран бүтээлч бэлтгэх хар, уран зураг, зохиомжийн хичээлийн нийт 256 цагийн үнэ төлбөргүй урлан сургалтад хөрөнгө оруулалт хийх юм.

Хэрэглүүрийн мэдээлэл:

Таны худалдан авалт хийх “Миний мөрөөдөл” NFT хөрөнгө оруулалтад багтах эрхүүдийг дурдъя. Үүнд:
Хар зураг 96 цаг, Уран зураг 96 цаг, Зохиомж, Дижитал зураг 64 цагийн хичээл тус бүр үзэж хэрэглэгдэх материал, өдрийн хоол, Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн үзэх, уран бүтээлчдийн урлангаар нь зочлон ярилцах, Дүрслэх урлаг, Дизайны мэргэжлийн сургуулийн сургалтын хөтөлбөртэй танилцах юм. Мөн хүүхдүүд маань байгаль дээр ч зураг зурах чадварыг эзэмших юм.
"Миний мөрөөдөл” NFT худалдан авч хөрөнгө оруулалт хийсэн та бүхэнд Э.Гансүх зураачийн урлан сургалт Facebook Page дээрээ 5 суралцагчдынхаа суралцах байнгын үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа тавих болно. Мөн энэхүү дижитал бүтээлийг эзэмшсэнээр та өөрийн нэрийн хуудас, банкны карт, пад, подволк зэрэг хүссэн бүхэндээ ашиглах өмчийн эрхтэй юм.

Үүсгэгч: Octagon NFT

Эзэмшигч: ga**************[email protected]

Шинж чанарууд:
  • Rarity: Common

Үүсгэсэн огноо: 2022/04/02 20:59:24