Нууцлалын бодлого
Octagon NFT marketplace нь таны дижитал бүтээл авах, зарах, дуудлага худалдаанд оролцох боломжтой Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хамгийн том нээлттэй зах юм.
Хувилбар 1.0
Ерөнхий
Энэхүү Нууцлалын бодлого нь “Октагон Эн Эф Ти” ХХК-ийн Үйлчилгээний нөхцөлийн салшгүй хэсэг бөгөөд уг Үйлчилгээний нөхцөлд дурдсан ажил, үйлчилгээг хүлээн авах хэрэглэгч, үйлчилгээ үзүүлэгч Талууд нь Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдал, хувь хүний мэдээллийн нууцлалыг зохицуулсан хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.
Энэхүү нууцлалын бодлого нь “Октагон Эн Эф Ти” ХХК болон түүний хамаарал бүхий octagon.mn маркет плэйс дээр Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ санал болгож байгаа компаниудын “Дижитал бүтээгдэхүүн”-ий хэрэглэгч болж, уг вэбсайт, түүнд суурилсан програм, олнайн платформуудад бүртгүүлэн хувийн мэдээллээ өгч байгаа хэрэглэгч, харилцагчийн хувийн мэдээллийг удирдах, хамгаалах, ашиглахтэй холбоотой харилцаанд хэрэглэгдэнэ.
Энэхүү нууцлалын бодлого нь Компанийн зүгээс таны хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хангахад орших бөгөөд мэдээллийг хэрхэн цуглуулж, ашигладаг талаар мэдээлэл өгөх зорилготой.
Мэдээлэл цуглуулах
Бид мэдээллийг ихэнхдээ өөрийн цахим хуудаснуудаараа дамжуулан хэрэглэгч талбарт хандах, олон нийтийн сүлжээгээр дамжуулан нийтлэл хүлээн авахаар бүртгүүлэх зэрэг янз бүрийн байдлаар цуглуулж болно. Хэрэглэгчээс Үйлчилгээний нөхцөлд дурдсан гол төлөв овог нэр, холбоо барих мэдээлэл, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, төрсөн он сар өдөр, банкны дансны мэдээлэл зэргийг асуудаг. Гэхдээ бүртгүүлэхгүйгээр дээр дурдсан талбаруудад зочилж болох бөгөөд хэрэглэгчийн мэдээллийг бид зөвхөн хэрэглэгч өөрөө бөглөж өгсөн тохиолдолд л авдаг. Хэрэглэгч талбараас хэрэгтэй контент, Дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээ авахад шаардлагатайгаас бусад ямар ч тохиолдолд өөрийн хувийн мэдээллийг оруулахаас татгалзаж болно. Цахим хуудсанд өөрөөр заагаагүй бол эдгээр хувийн мэдээллийг заавал таны зөвшөөрлийг авсны үндсэн дээр цуглуулна.
Бид таны хувийн мэдээллийг дараах байдлаар цуглуулж авч болно. Үүнд:
- Таны ил болгохоор шийдсэн хувийн мэдээлэл. Тухайлбал, та манай Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, бүртгүүлэхдээ өгсөн мэдээлэл,
- Манай цахим хуудсыг ашиглах үед болон цахим шуудангаар харилцах үед цуглуулсан мэдээлэл. Бид cookies болон ижил төрлийн технологийг ашиглан эдгээр мэдээллийг цуглуулдаг. Илүү ихийг мэдэхийг хүсвэл Cookie-гийн талаарх бодлого хэсэгт зочлоорой. Вэб сервер хэсэгчилсэн автомат үйлдлээр таны IP хаяг, цахим хөтчийн төрөл болон манай цахим хуудсанд хандахаасаа өмнө зочилсон цахим хуудаснууд, ашигласан аппликэйшн, цахим шуудангийн харилцаа зэрэг мэдээллийг цуглуулдаг.
Эдгээр мэдээлэл нь дараах зорилготой:
- Цахим хуудасны аль хэсгээр зочилсон тухай мэдээллийг тэмдэглэснээр агуулга болон бүтцийн сайжруулалт хийх;
- Цахим шуудангийн харилцаа хэр үр ашигтай байгааг дүгнэх;
Хувийн мэдээллийг юунд ашигладаг вэ?
Бид таны хувийн мэдээллийг хуулийн дагуу бизнесийн харилцаа үүсгэх, тантай гэрээ байгуулах болон хэрэгжүүлэх, зөвшилцөлд хүрэх болон хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх зорилгоор ашигладаг. Үүнд:
- Компанийн санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танд мэдэгдэх болон илүү их мэдээлэл өгөх,
- Үйлчилгээний чанар байдал, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн байдлыг судлах, маркетинг хийх,
- Танд санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах,
- Аюулгүй байдлын зөрчил болон луйврыг илрүүлэх, сэргийлэх, шалгах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах,
- Үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлага, эрхэмлэх зүйлтэй илүү сайн нийцүүлэх зорилгоор ашиглах, хэрэглэх зэрэг багтана.
Мэдээлэл ашиглах эрхийг бид зөвшилцлийн үндсэн дээр эзэмшдэг учир, та хүссэн үедээ цуцлах боломжтой. Манай цахим хуудсыг хүмүүс хэрхэн ашиглаж байгаа талаар хяналт тавих зорилгоор бид таны хувийн мэдээллийг цуглуулж, цахим хуудас, платформ, аппликэйшны стратеги хөгжилд ашигладаг.
Аюулгүй байдлын хяналт
Бид таны хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахыг эрмэлзэн ажилладаг. Хэрэв таны интернет хөтөч Secure Sockets Layer хэмээх нууцлалыг дэмждэг програм ашигладаг бол мэдээлэл тань гаднын халдлагаас сэргийлэгдэж болно. Таны хувийн мэдээллийг боловсруулахын тулд гуравдагч этгээдийг ашигласан тохиолдолд бид тэднээс аюулгүй байдлыг хангахыг шаардах болно. Бид өөрсдийн системдээ аюулгүй байдлын тохиромжтой хэмжүүрийг ашигладаг ч интернет нь өөрөө баталгаат орчин биш учир бид интернетээр дамжиж буй мэдээллийн аюулгүй байдалд баталгаа өгч чадахгүй гэдгийг анхаарна уу.
Хэрэв Та үйлчилгээний төлбөрийг кредит карт, банкны дансаар хийх бол таны кредит карт болон банкны дансны мэдээлэл манай веб сайт болон аппликэйшны системд хадгалагдахгүй болно.
Кредит карт, дансны мэдээлэл нь тухайн банкны системээр шифрлэгдэн дамжигдаж, банкны систем дээр төлбөрийн гүйлгээ хийгдэнэ.
Хувийн мэдээллийг гуравдагч этгээдтэй хуваалцах тохиолдол
Бид таны хувийн мэдээллийг хэзээ ч арилжааны зорилгоор ашиглахгүй. Харин дараах байдлаар гуравдагч этгээдтэй хуваалцах боломжтой. Үүнд:
- Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Шүүх, хууль хяналтын байгууллага, эрх бүхий этгээдийн хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд таны хувийн мэдээллийг авахаар хүсэлт гаргасан тохиолдолд, мөн
- Таны өөрийн зөвшөөрлөөр бусад гуравдагч этгээдэд гарган өгч болно.
Нууцлалын Бодлогод өөрчлөлт оруулах тухай
Энэхүү Нууцлалын Бодлогыг бид шинэчилж байх болно. Бид өөрчлөлт орсон тохиолдолд мэдэгдэл илгээх болно. Тиймээс бид таныг манай нууцлалын бодлогыг тогтмол шалгахыг зөвлөж байна.
Нууцлалын бодлогыг зөвшөөрөх
Энэхүү Нууцлалын бодлого нь манай Үйлчилгээний нөхцөлийн нэг хэсэг бөгөөд тухайн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, бүртгүүлэн хэрэглэгч болсноор та манай нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгоно. Хэрвээ та зөвшөөрөхгүй бол “Октагон Эн Эф Ти” ХХК-ийн энэхүү вэбсайт, онлайн платформыг ашиглахаас татгалзах, бүртүүлэхгүй байх бүрэн эрхтэй. Хэрвээ та өөрчлөлт орсон өдрөөс хойш манай nft.octagon.mn маркет плэйсээр зочилсон, онлайн платформыг хэрэглэсэн, ашигласан бол Нууцлалын бодлогын өөрчлөлтийг зөвшөөрсөн гэж тооцогдох болно.